top of page
-
Миний утас eSIM дэмжих үү? Яаж шалгах вэ?Та аялалд авж явах утсан дээрээ *#06# дугаарыг цуглуулан залгах товчийг дарна. Хэрэв таны утсан дээр EID гэсэн 32 орон бүхий урт дугаар гарж ирвэл таны утас eSIM дэмжинэ :) EID дугаар байхгүй зөвхөн IMEI дугаар мөн MEID дугаар байвал таньд биет сим хэрэгтэй :(
-
Захиалгаа хийгээд төлбөрөө төлсөн, одоо яах вэ?Бид таны захиалгыг шилжүүлсэн гүйлгээтэй нь шалгаад аль болох хурдан eSIM бүхий QR код агуулсан имейл бүртгүүлсэн хаягруу нь илгээх болно. Ихэнх тохиолдолд төлбөр шилжсэнээс хойш 5 аас 30 минутын дотор имейл хүлээн авна /24 цагын алинд ч/ /Та төлбөрөө шилжүүлсэнээс хойш 4 цагийн дотор имейл авахгүй бол ажлын цагаар 72133272, 99106019 дугаарлуу холбогдож лавлаарай!/
-
eSIM ээ яаж суулгах вэ?Утсаа интернетэд түр холбосны дараа имейлээр хүлээн авсан QR код оо өөр дэлгэц дээрээс утасныхаа камераар уншуулна. Аль ч төрлийн утас /Iphone, Samsung /Android// камерний тусламжтай QR код уншуулах зарчим адилхан бөгөөд үүний тулд та: Утасныхаа камерыг асаан хавсралтаар илгээсэн QR кодруу хандуулахад гарж ирэх Activate Cellular Plan гэсэн бичгэн дээр дарна ЭСВЭЛ: Iphone хэрэглэгч бол: Settings - Cellular - Add eSIM сонголтыг дарж Use QR Code - Open Photos холбоосыг дарж татаж авсан QR зургаа сонгоно. Samsung хэрэглэгч бол: Settings - Connections - SIM manager цэснээс Add eSIM сонголтыг дарж Scan QR Code - Open Photos холбоосыг дарж татаж авсан QR зургаа сонгоно. eSIM амжилттай суусан тохиолдолд таны утасны баруун дээд буланд LTE юмуу 4G, 5G гэсэн тэмдэг гарж ирнэ. Шинээр суусан симний Data Roaming тохиргоог ON байгаа эсэхийг шалгана!
-
Яаж холбоо барих вэ?Утас: 72133272, 99106019 24 цагийн и-мэйл тусламж: activation.monsim@gmail.com Мөн та манай фэйсбүүк хуудсын чатруу мессеж илгээж болно.
-
eSIM ээ өөр утасруу шилжүүлж болох уу?Болохгүй, нэгэнт суусан и-симыг өөр утасруу шилжүүлэх эсвэл дахиж суулгах гэж оролдох боломжгүй. Та санамсаргүй байдлаар буруу утсанд суулгасан тохиолдолд манай харилцагчийн үйлчилгээнд холбогдож шинэ код авах боломжтой!
-
eSIM ээрээ утаснаасаа WiFi /hotspot/ цацаж болох уу?Болно. Гэхдээ таны сонгосон дата хэмжээнээс хасагдах учир зөвхөн онцгой үед ашиглахыг зөвлөж байна.
eSIM утсандаа хэрхэн суулгах вэ?

bottom of page