top of page
  • Facebook
  • Twitter
  • Instagram

Монсим Аялалын Дата иСИМ Үйлчилгээний Нөхцөл

1. Ерөнхий зүйл
1.1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь Монсим компанийн дата иСим үйлчилгээг ашиглахад хамаарна.
1.2. Дата иСим нь зөвхөн интернэтийн холболт хийх боломжийг олгох бөгөөд дуудлага болон мессеж илгээх үйлчилгээнд хамаарахгүй.
1.3. Үйлчилгээг ашиглахын тулд та иСим-ийг дэмждэг утас эсвэл төхөөрөмжтэй байх шаардлагатай.

2. Бүртгэл, төлбөр, идэвхжүүлэлт
2.1. Үйлчилгээг ашиглахын тулд Монсим компанийн албан ёсны вэб сайтаар бүртгүүлнэ.
2.2. Дата багц сонголтоос хамаарч үйлчилгээний төлбөрийг төлнө.
2.3. Төлбөр төлөгдсөнөөс хойш иСим-ийг идэвхжүүлэх QR код эсвэл идэвхжүүлэх заавар өгөгдөнө.

3. Ашиглалт ба хязгаарлалт
3.1. Үйлчилгээний хугацаа болон дата хэмжээ нь сонгосон багцаас хамаарна.
3.2. Дата хязгаарлалтанд хүрсэн тохиолдолд үйлчилгээ автоматаар зогсоно.
3.3. Үйлчилгээг зөвхөн зөвшөөрөгдсөн улсын хил дотор ашиглах боломжтой.

4. Үйлчилгээний чанар
4.1. Монсим үйчилгээ нь үйлчилгээний чанарыг сайжруулахын тулд бүх боломжийг ашиглах боловч зарим тохиолдолд гаднын хүчин зүйлээс хамаарч үйлчилгээний чанар буурах боломжтойг анхааруулна.
4.2. Дата холболтын хурд нь тухайн улсын интернэт сүлжээний чадвараас хамаарна.

5. Хэрэглэгчийн хариуцлага
5.1. Хэрэглэгч нь үйлчилгээний нөхцөлийг дагаж мөрдөх үүрэгтэй.
5.2. Үйлчилгээг хууль бусаар ашиглахыг хориглоно.
5.3. Хэрэглэгчийн төхөөрөмжийн эвдрэл, алдагдал зэргээс үүссэн аливаа асуудалд Монсим компани хариуцлага хүлээхгүй.

6. Буцаалт ба солилцоо
6.1. Төлбөр төлснөөс хойш хэрэглэгчийн аялалын төлөвлөгөө өөрчлөгдсөн тохиолдолд төлбөр буцаагдах боломжтой.
6.2. Идэвхжүүлсэн, 01MB дээш хэрэглээ үүссэн дата иСим-ийг буцаах болон солих боломжгүй.

7. Үйлчилгээний нөхцөл өөрчлөгдөх
7.1. Монсим компани нь үйлчилгээний нөхцөлийг өөрчлөх эрхтэй бөгөөд өөрчлөлтийн талаар хэрэглэгчдэд урьдчилан мэдэгдэнэ.
7.2. Шинэчилсэн нөхцөл нь нийтэд мэдээлэгдсэн өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.

8. Холбоо барих
8.1. Үйлчилгээтэй холбоотой асуулт, санал хүсэлтийг Монсим компанийн албан ёсны вэб сайт болон хэрэглэгчийн үйлчилгээний төвөөр дамжуулан гаргана.
8.2. Холбоо барих дугаар: +976-72133272
8.3. Цахим шуудан: activation.monsim@gmail.com

9. Нууцлал ба мэдээллийн аюулгүй байдал
9.1. Хэрэглэгчийн хувийн мэдээллийг нууцлалтай хадгалах бөгөөд гуравдагч этгээдэд шилжүүлэхгүй.
9.2. Мэдээллийн аюулгүй байдлыг хангах үүднээс хэрэглэгчийн мэдээллийг зохих арга хэмжээ авна.

9.3 Хэрэглэгч нь энэхүү үйлчилгээний нөхцлийг зөвшөөрсөнөөр монсимын имэйл листэнд өөрийн цахим хаягийг бүртгүүлж байгаа бөгөөд цаашид монсимээс захидал хүлээн авахыг зөвшөөрж байгааг илэрхийлнэ.

Энэхүү үйлчилгээний нөхцөлтэй танилцсаны дараа Монсим дата иСим үйлчилгээг ашиглах боломжтой.

bottom of page